• Эхлэл
  • Бизнес
  • Технологи
  • Lifestyle
  • Аялал
  • Энтэртайнмент
Menu
  • Эхлэл
  • Бизнес
  • Технологи
  • Lifestyle
  • Аялал
  • Энтэртайнмент
 Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп Монгол Улсын оны Онцлох 10 аж ахуйн нэгж
Бизнес

Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп Монгол Улсын оны Онцлох 10 аж ахуйн нэгж

by admin December 29, 2022

Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп Монгол Улсын оны Онцлох 10 аж ахуйн нэгжээр дахин шалгарч, ТЭРГҮҮЛЭГЧИЙН байр сууриа бататгалаа

Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн чансааг тодорхойлдог “Entrepreneur 2022” оны тэргүүн шагналыг Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” хүртэж, энэхүү нэр хүндтэй шагналд шалгарлаа.

ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛӨХ алсын хараатай Үндэсний брэнд бүтээгч ГРИЙН ГРУПП нь Хүнс үйлдвэрлэл, худалдаа, Барилга үйлдвэрлэл, Санхүү, хөрөнгө оруулалт гэсэн 3 салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

1. ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ САЛБАРТ Үндэсний брэнд бүтээгч Грийн групп нь ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК байгуулах дунд хугацааны стратеги төлөвлөлттэй ажиллаж, НЭГ ЦОНХНЫ БОДЛОГООР ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛНӨ.

2. БАРИЛГА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ Active garden, Active garden residence, Active garden Villa төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсынхаа барилга, бүтээн байгуулалтын салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, Өсөн нэмэгдэх үнэ цэнийг бүтээж байна.

3. САНХҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРТ Грийн финтек ХХК нь 60 гаруй мянган хэрэглэгчид дижитал зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлж, Монгол Улсынхаа үйлдвэр, бүтээн байгуулалт, бизнесийн салбарт амжилттай хөрөнгө оруулж байна.

Үндэсний брэнд бүтээгч Грийн Группийн 850 ажилтан нь ӨӨРИЙМСӨГ хандлагатай, ШУДАРГА зарчимтай, БҮТЭЭМЖ өндөртэй байдлыг эрхэмлэн ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛӨХ алсын хараатай ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ХӨГЖҮҮЛЭН ажиллаж байна.

green 1

“Грийн Групп” өнгөрч буй 2022 онд олон улсын зах зээлд, дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран экспортын зах зээлийг тэлэх, гадаад валютын орох урсгалыг дэмжих чиглэлээр далайцтай алхмууд хэрэгжүүлсэн билээ. Жишээлбэл, Турк улсад албан ёсны салбар компани байгуулж, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, Шүдэн уулын жамц давс экспортлох ажлыг амжилттай эхлүүлсэн юм.

Мөн экспортод чиг баримжаат “Талын Монгол” мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг бүрэн автоматжуулах ажлыг Германы топ 3 тоног төхөөрөмж үйлдвэрлэгчтэй хамтран эхлүүлсэн нь дотоодын хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг цоо шинэ шатанд гаргаж буй үйл явдал юм.

Өдгөө Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп нь 1,000 хүнийг ажлын байраар хангаж, хүний нөөцийн бодлогын хүрээнд бүтээмж, идэвх, зүтгэлээрээ манлайлсан ажилчдаа алдаршуулж, урамшуулах 2 тэрбум төгрөгийн төсөвтэй GREEN PRIDE хөтөлбөрийг 2022 онд хэрэгжүүллээ.

Түүнчлэн “Лапша” брэндийг үйлдвэрлэгч “Грийн Индастри” компани мөн оны шилдэг бизнес эрхлэгчдийн эрэмбийг тодорхойлдог энэхүү “Entrepreneur 2022” шагналыг хүртэж, “ХҮНСНИЙ САЛБАРЫН ШИЛДЭГ” аж ахуйн нэгжээр шалгарлаа.

Ийнхүү “Грийн Групп” болон түүний бүрэлдэхүүн компаниуд Монголын бизнес, эдийн засагт үзүүлж буй хувь нэмрийг тодорхойлсон онцлох үйл явдал боллоо.

Үндэсний брэнд бүтээгч #Грийн_Групп

green 3

Share This:

Previous post
Next post

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Entrepreneur.mn Entrepreneur.mn
Сайтын тухай
Хамтран ажиллах
Холбогдох
Аюулгүй байдал
Copyright 2025. Entrepreneur.mn. All Right Reserved