• Эхлэл
  • Бизнес
  • Технологи
  • Lifestyle
  • Аялал
  • Энтэртайнмент
Menu
  • Эхлэл
  • Бизнес
  • Технологи
  • Lifestyle
  • Аялал
  • Энтэртайнмент
 Тэсо Пропертис групп 2022 оны ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЕР
Бизнес

Тэсо Пропертис групп 2022 оны ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЕР

by admin December 29, 2022

Тэсо Пропертис групп 2022 оны ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЕР-ээр шалгарлаа

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлдог Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулах “Entreprenuer 2022” арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 27-нд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдлаа. Энэ үеэр бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс шилдэг ААН-үүдийг тодруулдаг уламжлалтай.

25 дахь удаагийн уг арга хэмжээнд Тэсо Пропертис групп ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЕР-ээр ШАЛГАРЛАА.

Тэсо Пропертис групп нь 2012 оноос эхлэн дотоодын үл хөдлөхийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилгоор 7 салбар компанийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ТЭСО Пропертис нь 2022 оны байдлаар Стандарт цогцолбор Содон хороолол, Sky Garden Residence, Palm Springs Resort and Villa, Alpha Zone, Sky Park Plaza гэсэн 5 төслийг амжилттай хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлэн явж байгаа билээ. Бид хэрэгжүүлж буй төсөл бүрдээ ХҮН ТӨВТ концепцийг эрхэм болгон, хүнээ дээдэлсэн үр ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй, нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан төлөвлөлтийг цогцлоож буй.

ENTREPRENEUR-2022 #entrepreneur#ENTREPRENEUR2022

teso 2
teso

Share This:

Previous post
Next post

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Entrepreneur.mn Entrepreneur.mn
Сайтын тухай
Хамтран ажиллах
Холбогдох
Аюулгүй байдал
Copyright 2025. Entrepreneur.mn. All Right Reserved