
Макс Группийн компаниуд Энтрепренер 2022 оны шилдгээр тодорлоо.
Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулах “Entreprenuer 2022” арга хэмжээ 12 дугаар сарын 27-нд МҮХАҮТ-ын Их танхимд 25 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчийг тодруулдаг тус наадамд Макс Группийн салбар компаниуд амжилттай оролцож тодорхойлогдлоо.

“Сүү” ХК 2022 оны ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ-ээр шалгарлаа



25 дахь удаагийн уг арга хэмжээнд Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХК оны ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ-ээр шалгарч, МӨНГӨН МЕРКУРИ гардан авлаа. Энэхүү шагнал бол “Сүү” ХК-ийн 500 ажилтан, 2500 бэлтгэн нийлүүлэгч, 3000 гаруй харилцагч дэлгүүрүүд болон хөрөнгө оруулагч нарын хөдөлмөрийн үр шим юм.
Мөн 2022 оны салбарын шилдэгүүдээр МАКС группийн компаниуд, дараах номинацид тус тус шалгарлаа.
Уул уурхайн салбарын Энтрепренер: Хан Алтай ресурс ХХК

Үйлчилгээний салбарын Энтрепренер: Макс Хотелс ХХК, Холидэй Инн Зочид буудал

Барилгын салбарын Энтрепренер: Макс рөүд ХХК

30 жилийн хугацаанд амжилт бүтээлийг хамтдаа бүтээлцсэн эрхэм харилцагч, хүндэт хэрэглэгч, нийт ажиллагсад та бүхэндээ баярлалаа. Илүү сайхан Монголын төлөө