• Эхлэл
  • Бизнес
  • Технологи
  • Lifestyle
  • Аялал
  • Энтэртайнмент
Menu
  • Эхлэл
  • Бизнес
  • Технологи
  • Lifestyle
  • Аялал
  • Энтэртайнмент
 Дэлхийд гарах дижитал түйвээгчийг хайж байна
Бизнес Онцлох

Дэлхийд гарах дижитал түйвээгчийг хайж байна

by admin August 29, 2023

Инновацыг дэмжих, дижитал түйвээгчдийг дэлхийн зах зээлд гаргах зоримог алхмаар МСтарс Хаб нь 6 сарын хугацаатай стартапын хурдасгуур хөтөлбөрийн 3 дахь элсэлтээ авч байна.

Технологийн ертөнц урьд өмнө байгаагүйгээр хурдацтай хөгжиж байгаа бөгөөд стартапууд нь энэхүү хувьслын тэргүүн эгнээнд явдаг.

Алсын хараатай бизнес эрхлэгчдийн чадавхыг илүү сайжруулж чиглэлээ зөв олоход нь туслан стартапуудын өсөлтийг хурдасгах зорилготой уг хөтөлбөр нь одоогийн байдлаар 2 хөтөлбөр амжилттай дуусгаж нийт 22 стартапуудыг төгсгөжээ.

МСтарс Хаб юуг санал болгож байна вэ?

Өрсөлдөшгүй дэмжлэг

Хөтөлбөрт сонгогдсон стартапуудын өсөлтийг дэмжих 15-30 сая төгрөгийн тэтгэлэг, нэтворкинг хийх, MCS группийн дотоодын компаниудтай холболт хийх боломж, гадна болоод дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт урамшуулал зэрэг дэмжлэгээс хүртэх болно.

Энэхүү санхүүжилт болон дэмжлэг нь стартап эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ боловсронгуй болгох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлд байр сууриа өргөжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоно.

Мөн түүнчлэн орчин үеийн оффис, салбартаа тэргүүлэгч зөвлөгч менторууд, хүчирхэг бөгөөд хамгийн олон хөрөнгө оруулагч нарыг нэгтгэн стартапын өсөлтийг бий болгох зорилготой ажилладаг.

МСтарс Хаб: “Инноваци нь хязгааргүй гэдэгт бид итгэдэг бөгөөд онцгой авьяас чадвар, зөвлөгөө, санхүүгийн дэмжлэгийг нэгтгэснээр ирээдүйг тодорхойлох дижитал түйвээгчдийг хайж байна.”

МСтарс Хабын хурдасгуур хөтөлбөрийн өргөдлийн /application/ процесс одоо нээлттэй байгаа ба салбаруудыг ирээдүйг өөрчлөн, дижитал тэсрэлт хийх санаатай стартапуудыг өргөдөл /application/ гаргахыг уриалж байна.


Элсэлтийн бүртгэлийн хаяг: www.mstars.mn/apply

Холбогдох дугаар: 77772838

Сошиал хаяг: @MStarsHub

  • www.facebook.com/MStarsHub
  • www.instagram.com/mstarshub/

#ТаныАмжилтынХурдасгуур

Share This:

Previous post

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Entrepreneur.mn Entrepreneur.mn
Сайтын тухай
Хамтран ажиллах
Холбогдох
Аюулгүй байдал
Copyright 2025. Entrepreneur.mn. All Right Reserved